Muur sonirhorchdod zoriulav ...

2013-04-06 - Tanaid ymar amitan bval tohiromjtoi ve ?

             Финг-Шv : » Танайд ямар амьтан байвал зохимжтой вэ? 

________________________________________
Фэнг шүйгийн  үзэж байгаагаар амьтад нь Яны идэвхитэй энергийг гэр орон болон эзний амьдралд авчирна. Гэвч амьтан болгон гэрт амьдрагсдад эерэг нөлөө үзүүлдэггүй. Сансар огторгуйн энергийг хамгийн сайн дамжүулагч нь муур юм. Муур ямар нэгэн илүү хөдөлгөөн хийдэггүй. Алхаа гишгээ, хөдөлгөөн бүр нь ямар нэг утгатай. Эр муур гэрт байнга эмх замбараатай байлгахыг хүсч, орон зайг цэвэрлэхийг хайн, гэрийн хүмүүсийн хэнийг хамгаалж дэмжихээ мэддэг.
Муур хий үзэгдлийг харж, соронзон орон, газрын чичиргээг нарийн мэдэрдэг. Муур бол нилээн сайн зөн билэгч юм. Эзнээ муу энергиэс сайн хамгаалж чадна.Түүнээс гадна муур гэр орны гай зовлонг зайлуулж эзнээ үхсэн ч хамгаалж чаддаг. Шалтгаангүйгээр муурыг гомдоож зодож болохгүй.Орчин тойрноос сөрөг үр нөлөөг арилгаж, хүнийг анхааруулж байдаг. цагаан муур үхлээс, саарал-эд хогшлоо алдахаас, алаг-мөнгөө үрэхээс, хар-шулмын хорлолоос хамгаална.
Хэрвээ муур чинь замаар ийш тийш гүйж, өвөрт орохыг завдвал юманд явахаа болих хэрэгтэй. Энэ нь таныг хамгаалж чадахгүйгээ мэдээл урьдчилан сэргийлж байгаа нь тэр. Муур байрандаа ганцаараа л байх хэрэгтэй. Хоёр муур байвал таньд ямар ч ашиггүй, тэд бие биедээ л анхаарал тавина гэдгийг анхаар. Мууранд эзэнтэйгээ холын зайнаас энерги дамжуулан харьцах чадвар бий.
Нохой бол сэтгэл санааны түвшинд харьцдаг. Тэр өөрийнхөө санаа бодлыг хүнд дамжуулж, өөрийнхөөрөө бодуулахыг хүсдэг.Дамжуулалт нь бидний бодлоос үл хамааран бидэнд ирнэ. Нохой хүнд өөрийнхөө зан чанарыг дамжуулах чадвартай. Түүнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Учир нь уурласан үедээ эзэндээ заналхийлэх аюултай. Нохойнд өөрийн газрыг нь мэдүүлж сурга. Жишээ нь, галын өрөө, коридор гэх мэт.
Унтлагын өрөөнд хэрхэвч байлгаж болохгүй. Хэрэв нохой гэрт байнга гийнаж байвал гэр бүлийн гишүүдийг хүндлэхгүй буюу энд амьдрахыг хүсэхгүй байна гэсэн үг. Хэрэв нохой эзнээ болон гэр бүлийн гишүүдийг хүндэлж байвал бодсон санасан зүйл амархан бүтнэ.Хэрвээ нохой чинь ийш тийш давхиад юман доогуур орж нуугдаад, айж чичрээд байвал урилгагүй муу зочин танайд ирэхийн шинж. Нохой хар өнгөтэй бол муу зүйл идэвхиждэг. Энэ бол нилээд нухацтай асуудал бөгөөд шийдвэрлэхэд их хүнд. Хэрвээ хүн өөртөө итгэх итгэлгүй болбол нохой тустай. Муур, нохой хоёр нэг дор байх нь хоорондоо их таарамжтай ч, байрыг нь тусгаарлаж өгөх хэрэгтэй.
Нохойтой харьцаж өссөн хүүхэд уян зөөлөн сэтгэлтэй боловч гөжүүд болдог.Шувуу бол мэдээллийн орны үүсгүүр юм. Хэрвээ таньд мэдээлэл хангалтгүй, ганцаараа амьдардаг бол шувуу үнэлж баршгүй тус хүргэнэ. Хэрэв мэдээлэл хангалттай байдаг бол шувуу тэжээхийн хэрэггүй. Ялангуяа хүүхэдтэй айлд бүр ч тусгүй. Шувуутай харьцсан хүүхэд чалчаа, тэнэгдүү, үг авахгүй, биеэ тоосон байдалтай болдог. Орон зайг зохицолуулах хамгийн сайн амьтан бол загас. Загас өрөөнд байгаа энергийг зохицуулж, тэр байтугай хүнд дотоод энерги өгөх, тайвшруулах чадвартай. Аквариумтай загас фэн шүйгийн хүчтэй хэрэгсэл мөн. Гэхдээ хаана байрлуулахыг сайн мэдэх хэрэгтэй. Буруу байрлуулбал мөнгийг өсгөх бус бүр үрэгдүүлэхэд хүргэнэ гэдгийг анхаар.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 1 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax