Muur sonirhorchdod zoriulav ...

2013-04-06 - Hairtai amitnaa ovduulehguin tuld ...


Гэрийн муур, нохойн хувьд хамгийн өргөн дэлгэр тохиолддог хор хөнөөл ихтэй, аюултай зvйл бол вирусын халдвар авах явдал юм. Вакцинжуулалтаар урьчилан сэргийлэх

боломжтой ч урьдчилан сэргийлэх тарилгаар хамгаалж болохгvй өвчин бас байдаг. Зарим нэгээс нь товч дурдъя.
Бөөрний чулуу нь гэрийн тэжээмэл амьтад, бvр онцгойлбол мууранд илvv тааралдах бөгөөд vvнийг зөвхөн шээсний шинжилгээний тусламжтайгаар эхний vед нь оношлох бололцоотой. Иймд муураа нэг настайгаас нь эмчид vзvvлж байх хэрэгтэй. Хvндэрсэн тохиолдолд шээс гадагшилахад хvндрэлтэй болох бөгөөд өвчин нилээн хvндэрсэн vед шээс хаагддаг. Энэ vед эмчид яаралтай хандан зөвлөлгөө авч, шаардлагатай эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Хошного амсартас буюу парапоктит нь нохойны хошногоны амсарын булчирхайн vрэвсэл бөгөөд туршлага муутай эзэн vvнийг өөрөө эмчилж чадахгvй. Хvндэрсэн vед нь яагаад өвдөөд байгаа учрыг олоход хэцvv болох бөгөөд юунаас болсон шалтгааныг тодорхойлоход хvндрэлтэй. Зөвхөн малын эмч л энэхvv булчирхайг цэвэрлэх бөгөөд өвчин хvндэрсэн vед мэс заслын аргаар эмчлэх хэрэгтэй болдог. Зөв хоололт, ачааллыг тэнцvvлж өгч чадвал энэхvv өвчнөөс сэргийлж чадна.
Умайдас буюу метрит нь савны vрэвсэл бөгөөд засуулаагvй, дунд болон ахимаг насны амьтанд тохиолддог. Хамгийн хvнд өвчин нь пиометр бөгөөд саванд маш их хэмжээний идээ бээр хуримтлагддаг. Маш их өндөр халуурах, хоолонд дургvй болох, ам нь хэт цангах нь уг өвчний шинж тэмдэг. УЗИ шинжилгээ хийлгэсэн тохиолдолд л зөв онош тавих бололцоотой бөгөөд vр дvнтэй эмчилье гэвэл мэс засал хийлгэх шаардлагатай. Метритаас урьдчилан сэргийлэх нь засах явдал бөгөөд энэ нь vржлийн эрхтэнд хавдар vvсэх явдлыг зогсоох бvрэн бололцоотой. Өөрийн нохой муураа элдвийн таагvй зvйлтэй учруулахгvй гэвэл нэг нас хvрэхээс нь өмнө засуулаарай. Байнга төрөх явдал нь энэхvv өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал гэж ойлговол тун ташаа ойлголт болно.
Чих өвдөх, булагтах нь гэрийн тэжээмэл амьтдад элбэг тохиолддог. Эхний vед чихээ сэгсчих, чих нь улайх, улмаар идээ гоожиж эхэлдэг. Эмч нарийвчилсан шинжилгээ хийж байж юунаас болж ямар хэлбэрээр өвдсөнийг нь тогтооно. Урьдчилан сэргийлэхийн тулд чихийг нь байнга цэвэрлэн ус оруулахгvй байх хэрэгтэй.

Ингээд бvх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж өвчлөлтийн эхний шатанд нь илрvvлэхийг хvсвэл хоёр жилд нэг удаа малын эмчийн урьдчилан сэргийлэх vзлэгт хамруулаарай.

Охин нохойтой эзэд сарын хир, орооны vед цэвэрлэгээний хvндхэн асуудалтай тулгардаг. Асуудлыг хялбар шийдэхийн тулд ариун цэврийн хэрэглэл хавчуулах зориулалт бvхий нохойны өмд худалдан ав.
Өтгөн, шингэн гаралтыг нь хянах боломжгvй настай эсвэл өвчтэй нохой, мууранд сvvлийг нь бохирдолоос хамгаалсан зориулалтын өмд өмсгөдөг.

 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 4 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax