Muur sonirhorchdod zoriulav ...

2013-04-06 - Muurnii vaktsinjuulalt...

             Муурны вакцинжуулалт

Олон хvн нохойны нэгэн адил мууранд ч тарилга хэрэгтэй гэдгийг мэддэггvй. Гэтэл мууранд өөрийн мялзан, энтерит /нарийн гэдэстэс/ байдаг. Тvvнчлэн калицивириз, панлейкопен, халдварт ринотрахеит, галзуу гэх мэтийн халдварт өвчнөөр өвчилдөг. Эдгээр өвчинд гудамжаар их зугаалдаг эсвэл зусланд амьдардаг муур илvvтэй өртдөг.

Таны гэрийн муур гадагш гардаггvй байсан ч гаднаас орж ирэх агаарын урсгалаас, гутлын уланд наалдсан шороо тоосноос халдвар авах бvрэн бололцоотой. Бvр онцгойлбол 6 - 7 хоногтой муурын зулзага илvvтэйгээр халдварт өртдөг. Ийм учраас муурын зулзага тун цэвэр орчинд өсөн торниж, таны гудамжны хувцас, гуталтай илvv холилдохгvй байвал сайн.

Анхны урьдчилан сэргийлэх тарилгыг 7 - 9 долоо хоногтой байхад нь хийж дараагийнх нь 12 - 15 долоо хоногтой нь, хэрвээ анхны тарилгыг 12 долоо хоногтойд нь хийлгэсэн бол дараагийнх нь 15 долоо хоногтойд нь хийлгэвэл зvгээр.

Вакцинжуулалтанд жил бvр хамрагдах шаардлагатай. Урьдчилан сэргийлэх тарилгийг зөвхөн эрvvл амьтанд хийдэг бөгөөд хоёр долоо хоногийн өмнө туузан хорхой туулгах бэлдмэл өгөх хэрэгтэй. Ер нь хvмvvст зориулсан туулга биш мууранд зориулсан азинокс, поливеркан, дронтал өгвөл сайн байдаг.

Вакцинжуулалтыг таны хайртай амьтны биеийн байдлыг сайтар дvгнэж vнэлэлт өгч чадах малын эмч л хийх хэрэгтэй. Зөвхөн вакцинжуулалтанд хамруулаад сэтгэл амрах биш тvvний арчилгаанд ихээр анхаарал тавибал тvvний өвдөхгvй байх магадлал их шvv.

    

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 15 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax