Muur sonirhorchdod zoriulav ...

2013-04-06 - Muur bolon muuriin zulzaga hoolloh ...

 

     « Амьтны хоол тэжээл « Муур       болон муурын зулзага хооллох /

Муур болон муурын зулзага хооллох / Зөвлөгөө

Та өөрийн муураа зөв хооллож байгаа үгүйг мэдэх нь маш чухал. Нялх зулзага болон насанд хүрсэн муурны хооллолт өөр өөр байдаг. Та муураа эрүүл байлгахын тулд чанартай, эрүүл хоолоор хооллох хэрэгтэй.

Мууранд өгч болох зүйлс:
Муур бол махан тэжээлтэн амьтан гэдгийг байнга санах хэрэгтэй. Тиймээс ургамлын гаралтай уураг (үр тариа ) биш харин амьтны гаралтай уураг өгөх хэрэгтэй(мах).Махаар тэжээхэд мууранд хэрэгцээтэй витаминууд хангалтгүй байдаг. Хуурай хоолоор тэжээх нь эрүүл хооллолт юм. Хуурай хоол өгч байгаа бол усны саванд нь ус( сүүг шингэлж өгч болно) байнга байлгах хэрэгтэй.
Өгч болохгүй зүйлс:
    Шоколад болон кофены төрлийн зүйлийг өгч болохгүй. Бөөлжиж, чацга алддаг.Хүний хүнсэд хэрэглэдэг лаазласан туна загас тослог ихтэй мөн магни ихээр агуулагддаг учир их идвэл биемахбодын өөх тосыг задладагбөгөөд үхэлд хүргэдэг.
Элэг их өгөх нь тийм ч сайн биш. Элэг нь витамин А, Д ихээр агуулдаг. Энэ нь ясны кальци, фосфорын тэнцвэрийг алдагдуулж яс сийрэгжиж, үений мөгөөрс ясжидаг.

Муурын зулзага хооллох
Өсөж байгаа хөдөлгөөн ихтэй муурын зулзаганд насанд хүрсэн болон хөгшин муурыг бодвол илүү илчлэг, өөх-тос, уураг, витамин  хэрэгтэй.
   Мууранд зориулсан тусгай хоолонд дээрхи бүх зүйл агуулагддаг. Олон төрлийн зулзаганы хоол байдаг. Зулзаганд зориулсан амттан, хуурай хоол, олон зүйл агуулсан лаазласан хоол үйлдвэрлэдэг. Та муурын зулзагаа зориулалтын хоолоор нь тэжээх гэж байгаа бол төрсөн эхний жилд нь тэжээх хэрэгтэй.Яг энэ үедээ өсөлт нь бусад үеэсээ хурдан байдаг.
Гэрийн нөхцөлд нялх зулзага хооллох заавар:
- ½ аяга сүүн дээр 1 өндөгний шар хийнэ.
- 1 дусал хүүхдийн мультвитамин нэмнэ.
- 150 мг кальцийн карбонатын таблетик хийнэ.
Хэр их өгөх хэрэгтэй бэ?
- Угжаар хооллох үед зулзага аяндаа идэхээ больдог.
- Харин гуурсаар хооллох бол малын эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй.
Хэдэн удаа хооллох бэ?
- Бүр нялх үед нь шаардлагатай бол 2-4 цагын зайтай хооллоно.
- Харин томорсон үед нь 4 цагын зайтай хооллоно.
Угжаар хооллох:
- Угжны хөхл нь доош харуулахад зөвхөн нэг дусал гоожиж байхаар нүхтэй байх
- Угжаар сүүг шахаж өгх биш сорж ууж болохуйц байх
- Муурын зулзага сүүгээ хөхөж байхад угжийг нь 45ө - ийн налуу барьж өгнө.

Насанд хүрсэн муур хооллох
Насанд хүрсэн мууранд зулзаганых шиг илчлэг ихтэй хоол хэрэггүй. Хэрвээ та насанд хүрсэн муураа зулзаганы хоолоор тэжээвэл таны муур маш хурдан таргалах болно. Насанд хүрсэн мууранд энгийн хоолноос гадна тусгай зориулалтын хоол байдаг. Жишээ нь: шүд арчилгааны хоол, үсэн бөмбөг хянах зариулалттай хоол, хөгшин мууранд зориулсан хоол, жин ихтэй муурны хоол, шээсний замын эмгэгтэй нохойд зориулсан хоол болон гэрт амьдардаг муурны хоол байдаг.
   Та малын эмчээсээ таны мууранд дээрх тусгай зориулалтын хоол хэрэгтэй эсэхийг асууж болно.
Хөхнөөс нь салгах :
   Ихэвчлэн муурын зулзагыг эх нь ойролцоогоор 6-8 долоо хоногтой байхад нь хөхнөөс нь гаргадаг.
   Хэрвээ та муурын зулзага худалдаж авах юм уу, олвол хуурай хоол идэж чаддаг болтол нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр хооллох хэрэгтэй.
Хөгшин муур хооллох:
    Муур хөгширөх үед биемахбодийнх нь бодис солилцоо удааширан биеийн идэвхи сулардаг.
Хатуу хоол нь зарим тохиолдолд асуудал үүсгэдэг.
Хөгшин мууранд бага зэргийн илчлэг хэрэгтэй байдаг. Хөгшин муур залуу муурыг бодвол тийм ч их хоол иддэггүй.
Муурыг хэр их хооллох хэрэгтэй вэ?
   Та муураа хооллохдоо муурныхаа хоолон дээрхи зааварын дагуу хооллоно. Ихэвчлэн муурны хооллон дээр хэр их өгөх ёстойг нь заасан байдаг.
Ус :
   Ус бол маш чухал. Таны муур болон зулзаганы усны сав байнга цэвэр усаар дүүрэн байх ёстой. Өдөр бүр усных нь савыг угааж, шинэ ус хийж байх хэрэгтэй. Заримдаа муур хоолоо идэх үедээ усандаа хоолны үлдэгдэл унагааж бохирдуулдаг, муур ийм ус уух дургүй байдаг. Тэр үед нь усыг нь солих хэрэгтэй.
   Зарим муур ус бага уудаг. Та энэ үед санаа зовох хэрэггүй. Итгэхэд хэцүү ч муур болон муурын зулзага өөр нь шаардлагатай чийгээ идэж байгаа хоолоороо дамжуулан авдаг. Лаазласан хоолны 75 % нь ойролцоогоор чийг агуулсан байдаг.
   Хагас хурай хоолонд 35% -ийн чийг агуулагдсан байдаг. Хуурай хоолонд төрлөөсөө хамаараад 6-10% -ийн чийг агуулагдсан байдаг. Хуурай хоол өгдөг ч байсан усных нь саванд цэвэр ус байнга хийж өгч байгаарай.

Машины тосол нь муур болон бусад амьтадыг хордуулж үхэлд хүргэх  аюултай тул болгоомжтой байх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2016-01-14 -

Бичсэн: Зочин

haanaas muur avah ve ?

Шууд холбоос


Бичлэг: 8 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax