Muur sonirhorchdod zoriulav ...

2013-04-06 - Amitdiig zov togtmol hoolloh ni chuhal...

 Амьтдыг зөв, тогтмол хооллох нь чухал”

Нохой, муур, загас, усан хулгана зэрэг олон амьтныг тэжээснээр гэрт эерэг энерги хуримтлуулж, гэр бүлд дулаан уур амьсгал бүрдүүлдэг байна. Түүнчлэн, хүүхдүүддээ багаас нь амьтан авч өгч тэжээлгэвэл бусдыг хайрлаж энэрэх сэтгэлээр дүүрэн өсч, хүмүүжил, зан харилцаанд нь ч чухал нөлөө үзүүлдэг аж. Харин тэжээмэл амьтдын хоол ундыг зөв тохируулж өгөх, мөн өвчин туссан тохиолдолд эмнэхэд багагүй бэрхшээл тулгардаг. Энэ талаар "Амар" мал эмнэлгийн эмч У.Мөнхсайханаас зөвлөгөө авлаа.

-Гэрийн тэжээвэр амьтдыг эрүүл чийрэг байлгахад юунд анхаарах вэ?
-Хамгийн гол нь тэжээвэр амьтдын хоолыг тогтсон цагт нь байнга өгөөгүйгээс тэд сульдаж өвчлөх шалтгаан болдог. Ийм учраас хоолыг марталгүй, тогтмол цагт өгч байх хэрэгтэй. Үүнээс гадна агаар салхинд сайн гаргаж, шингэн зүйл ихээр өгч байвал эрүүл чийрэг өсөх нэг нөхцөл болно. Ер нь хайртай амьтнаа өвчлүүлэхгүйн тулд хурц тостой хоол өгч болохгүй. Мөн ариун цэврийг нь байнга сахих их чухал юм шүү.

-Иргэд ихэвчлэн ямар амьтад үзүүлэх гэж ирдэг вэ?
-Манай эмнэлэгт нохойг хамгийн их авчирч үзүүлдэг. Хүмүүсийн нийтлэг тэжээдэг амьтан учраас тэр байх. Мөн муур, усан гахай, туулай зэрэг амьтдыг ихэвчлэн үзүүлж байна.

-Үзүүлэхээр авчирсан амьтдын өвдөлт юунаас болсон байдаг вэ?
-Бүгд л амьтдын хооллолтод анхаарал тавиагүйгээс болж өвдсөн байдаг.

-Манай оронд гэрийн тэжээвэр амьтдын дийлэнх хувийг ямар амьтан эзэлж байна вэ?
-Албан бус судалгаанаас үзэхэд хүмүүсийн хамгийн их тэжээдэг амьтан нь нохой, муур байна. Тэд нийт тэжээвэр амьтдын 20 гаруй хувийг эзэлдэг. Дараа нь туулай орно. Туулай нийт амьтан тэжээгчийн таван хувьд нь бий.

-Амьтан тэжээснээр хүнд ямар ашиг тустай вэ?
-Ашиг тусын хувьд олон бий. Тухайлбал, загас ядаргаа тайлдаг. Нохой хүнд ээлтэй амьтан юм. Энэ мэтээр хүмүүс өөрийн хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулж амьтан тэжээдэг. Харин Монголчуудын хувьд хэрэгцээ гэхээс илүү сонирхолдоо хөтлөгдөж амьтан тэжээж байна. Өөрөөр хэлбэл, харахад өхөөрдөм, зугаатай амьтад тэжээхийг илүү хүсдэг.

-Танай эмнэлэг ямар тарифаар үйлчилж байна вэ?
-Үзлэг хийхэд 3000 төгрөг байдаг. Онош тодорхой болж, ямар эмчилгээ хийхээсээ шалтгаалж тариф нь ялгаатай байгаа.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2019-01-29 -

Бичсэн: Зочин

manai muuriin hamar huirai bna [hoolondoo] muu bna [tuuhii eleg]iddeg hoolondoo hurehgui bna zovlogoo ogoosh sanaa zovood bna uter turgen

Шууд холбоос


Бичлэг: 12 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax