Muur sonirhorchdod zoriulav ...

2013-04-06 - Tanii muurnii IQ togtooh test ...

                  

1. Хэрэв нохойныхоо толгой дээр гэнэт алчуур шидэн нөмөргөвөл таны нохой яах вэ?
А/ 10 секундын турш алчууртайгаа ноцолдсон эцэст ихэмсэгээр хоншоороо цухуйлган тань руу харна.
Б/ Алчуураас салах гэж тун их хичээсний эцэст 30 секундын дараа суларч өөртөө
их сэтгэл хангалуун байх болно.

В/ Яагаад гэнэт гэрэл унтрав гэж маш их гайхах болно. Хэсэг хугацааны дараа хоншоороороо толгой дахь алчуураа авах гэж оролдох болно.

2. Шалан дээр доош 3 аяга хөмрvvлэн тавина. Нэг аяган дотор ямар ч хамаагvй амтлаг зvйлийг тавих хэрэгтэй. Муур, нохойгоороо тэрхvv хөмөрсөн аягыг vнэртvvл. Тэгээд өрөөнөөс гарган хэсэг хором өнгөрсний дараа буцаан оруулж тvvний vйлдлийг сайтар ажиглаарай.
А / Таны хайртай амьтан шууд л “зөв” аяга руу очин тvvнийг сарвуугаараа дээш харуулахыг оролдоно.
Б / Гурван аяга гурвууланг нь vнэртэн, тань руу хаана амттан байгааг хэлээд өгөөч хэмээсэн харцаар харна.
В / Ямар нэгэн амттан хайж байгаагаа мартан буцаж өрөө рvv орохыг ч хvсэхгvй

3. Өрөөнийхөө тавилгыг хөнгөхөн өөрчилсний дараа ороод юу хийхийг анхааралтай ажиглаарай.
А / Шууд л өөрийнхөө хайртай буйдан, креслог чиглэн очих болно.
Б / Хэсэг гайхсан байдалтай харсны дараа шууд л хайртай буйдан руугаа чиглэн очно.
В / Хөөрхий азгvй амьтан хаана ямар шинэ орчинд ороод ирэв ээ хэмээсэн байдалтай байна.

4. Малын эмч рvv аваачихдаа хэрэглэдэг зөөврийн сагсаа муурныхаа өмнө тавь. Таны муур ямар vйлдэл хийх вэ?
А / Шууд л орон доогуур орон найдвартай хамгаалалт хийхийг оролдоно.
Б / Тvvн рvv орох хvсэлгvй ч сонирхсон байдал гаргана.
В / Vр дагавар нь ямар байх бол гэж юунд ч санаа зоволтгvйгээр сагс руу очно.

5. Тогтсон цагаасаа өөр хугацаанд зугаалах маяг vзvvлэн хаалга руу очиход таны нохой яах вэ?
А / Таныг хаалга руу явж байгааг харангуутаа хаалга руу гvйн ирнэ.
б/ Эмээсэн гайхсан байдалтай хаалга руу дөхнө.
В/ Хайртай тоглоом болон ястайгаа тоглон таныг гарч байна гэдгийг ч анхааралгvй өнгөрөөнө.

6. Таны муур хулганы хойноос ангуучилж байна. Тvvний хийж буй vйлдэл ямар байна вэ?
А / Анхны vсрэлтээр л золгvй мэрэгчийг барьж авна.
Б / Хэд хэдэн удаа бvтэлгvй оролдлого хийсэн ч бууж өгөхийг хvсэхгvй
В/ Сандал дээр vсрэн гарч энэ ширvvн амьтан далд ортол хvлээнэ.

7. Нохой /муурныхаа/ нvдэн дээр ямар нэгэн амтлаг зvйлийг буйдангийн доогуур шид.
А / Хоёр сарвуугаа буйдан доор оруулан, шууд амттаныг гарган ирнэ.
Б / Тийшээ сарвуугаа оруулан татахыг оролдовч хоншоор нь тулна.
В / Шууд өөр лvv нь гараад ирнэ гэсэн найдвараар буйдан руу харан хэвтэнэ.

Vр дvн
Голдуу “А” хариулт байвал—Танд баяр хvргэе. Таны хайртай амьтан нохойны академийн хvндэт гишvvн болж чадахаар байна.
Голдуу “Б” хариулт - Тэр нэг их ухаантай биш боловч тvvний идэвхтэй байдлынх нь төлөө таван оноо өгч шагнаж болно.
Голдуу “В” хариулт - Мухтар ч юм уу Рекс шиг болно гэж мөрөөдөөд хэрэггvй. Мөн хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанд хэзээ ч орж чадахгvй тул ганцхан таны л хайртай амьтан байх болно.

 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2016-01-14 -

Бичсэн: Зочин

b hariultiig ih hiisen Tatajunah

Шууд холбоос


Бичлэг: 5 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax