Muur sonirhorchdod zoriulav ...

2013-04-06 - Geriin tejeemel amitan songoh...

 Гэрийн тэжээмэл амьтан сонгох

Өөрийн гэр бүлдээ шинэ гишүүн нэмж амьтан авхаар шийдээд байна уу. Амьтан гэрт халуун дулаан уур амьсгал авчирч хүүхдийн хүмүүжилд ч эергээр нөлөөлдөг. Хэрэв та ямар амьтан сонгохоо хараахан шийдэж амжаагүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулахыг хүсье. Хүн бүр өөр өөр амьдралын хэв маяг, дадал зуршил, орчинтой. Тиймээс найз тань хөөрхөн нохой авлаа гээд адилхан сонголт хийж болохгүй. Өөрт таарсан амьтнаа зөв сонгох нь танд төдийгүй гэр бүлд тань аз жаргал, баяр хөөр авчирч чадна. Сайхан кино үзээд эсвэл түүх сонсоод сэтгэлийн хөдөлгөөнөөр амьтан сонгох нь буруу. Эцсийн дүнд нь хайр халамжаар дутсан амьтан л үлдэх болно. Жил бүр ийм шалтгаанаар олон амьтан хаягдаж зарим нь амиа алддаг байна. Хожим үүнийг яах гэж авав аа хэнд өгөх вэ гэж харамсахгүйгээр сонголтоо зөв хийгээрэй.
Гэр бүлийн бүх гишүүд ярилцаж байгаад сонголтоо хийх нь зөв. Зарим тохиолдолд төрсөн өдөр, баяраар эцэг эхчүүд хүүхэддээ гэнэт амьтан авчираад өгчихдөг.

Тэдэнд эхэндээ сайхан мэт санагдаж байгаад хэсэг хугацааны дараа сонирхол нь буурч тоохоо больдог. Амьтаны хувьд анхаарахгүй байна гэдэг том шийтгэл болдог нь лавтай. Хамт тоглох гэж, хамгаалуулах гэж, зүгээр хүмүүст сайхан харагдах гээд янз бүрийн шалтгаанаар тэжээвэр амьтан авдаг. Гэхдээ амьтны дэлгүүрийн худалдагчаас нь сайтар зөвөлгөө авч тухайн амьтны ааш, зан үйл зэргйиг нь судлаж байж авах хэрэгтэй. Мөн эрүүл байх нь гол шалгуур болно. Дассан амьтан үхэх гэр бүлд ялангуяа хүүхдэд маш муу дурсамж болж шарх үлдээдэг. Учир нь хүүхдэд багаасаа амьтан тэжээж хайрлаж өсөх нь сэтгэл зүйн болоод эрүүл мэндийн хувьд сайнаар нөлөөлж байдаг. Тиймээс хүүхдэд хүнлэг зан сургахдаа ийм арга зарим оронд хэргэлдэг байна.

Та өөртөө дараах асуултуудыг тавиад үз. Хариулт нь та яг ямар амьтан хүсч байгааг тодорхойлж өгнө. Эхлээд өөрөөсөө асуу

·         Танай гэрт ямар амьтан тохирох вэ?

·         Та амьтны үс, эмх замбраагүй тараасан зүйлс, хумсанд нь маажуулсан шарх зэргийг тэвчиж чадах уу?

·         Та хүүхэдтэй юу? Амьтан тэдэнд яаж нөлөөлөх вэ? Гэрийн тань бүх гишүүд амьтантай болохыг дэмжиж байгаа юу?

·         Та байр хөлсөлдөг бол байрандаа амьтан тэжээх зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдэх үү?

·         Танай гэр гадна болон дотроо хэр зайтай вэ. Хашаатай юу. Мууртай бол хаалгандаа тэдэнд зориулсан жижиг хаалга гаргасан уу?

·         Тэжээвэр амьтантайгаа хамт өнгөрөөх цаг бий юу?

·         Та хэр идвэхтэй хүн бэ? Тарган болон суух дуртай юу. Эсвэл хөдөлгөөнтэй юу?

·         Өрхийн орлого тань хэр вэ. Гэнэтийн осол, амьтны үзлэг болон бусад зардал зэргийг төлж чадах уу?

·         Эзгүй байхад тань амьтныг тань найдвартай хараад өгөх хүнтэй юу?

·         Аль нэг төрлийн амьтнаас харшилтай юу?

·         Тогтмол хугацаанд эрүүл мэндийн үзлэгт оруулж вакцин хийлгэж байж чадах уу?

Дараа нь амьтандаа юу хэрэгтэйг бод.
- Түүнд ямар орчин хэрэгтэй вэ? Зай томтой газар байх уу, торонд байх уу?
- Хаана амьдрах вэ? Тор, аквариум, шилэн хорго, тортой авдар, нүх, шувууны үүр гэх мэт.
- Тайтгаруулах, чийрэгжүүлэхэд өөр ямар нэмэлт хэрэглэл хэрэгтэй вэ?  Шат, олс гэх мэт зүйл хэрэгтэй юу. Унтаж амрах хооллох бие засах газар бий юу.

 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 9 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax