Muur sonirhorchdod zoriulav ...

2013-04-06 - Geriin tejeever amitad oor oorsdiin ontslogtoi ...

 


Гэрийн тэжээвэр амьтад ӨӨр ӨӨрсдийн онцлогтой

Нvvдлийн соёл иргэншилтэй монголчууд нохойг vнэнч нөхрөө хэмээн эртнээс тэжээж ирсэн. Соёл иргэншил нь жил ирэх тусам өөрчлөгдсөөр байгаа ард тvмэн маань сvvлийн vед гэртээ ан амьтан, шувуу тэжээх нь элбэг болсон. Загас, муур, гахай, тоть, тэр бvр хэл могойг хvртэл билгэшээн тэжээдэг болж. Улаанбаатар хотдоо амьтны дэлгvvрийн анхдагч “Angеl fish”-ийн захирал, амьтан судлаач Ц.Одбаяртай уулзаж, хvмvvсийн хамгийн ихээр тэжээж байгаа амьтад болоод, тэдгээрийн онцлог давуу талыг сонирхлоо.

Авьяастай, авьяасгvй тоть гэж байдаг Манай улсын амьтдын дэлгvvр, мөн тэжээж байгаа хvмvvст ихэвчлэн Австрали, Африк, газрын тоть элбэг байдаг аж. Монголд цөөхөн хvн vржvvлдэг бөгөөд ихэвчлэн хvvхдийн тоглоом, vзмэр болгож гэртээ худалдан авах нь элбэг байдаг байна. Тоть юм сурахдаа их амархан ч, ярьдаг гэвэл эндvvрэл. Бас авьяастай, авьяасгvй гэж байдаг. Зарим нэг нь их амархан хvнийг даган дуурайн ярьдаг байхад, зарим нь гурван жил юм заагаад ч юу ч хэлж чаддагvй аж. Бусад амьтныг бодвол арчилгаа бага шаардагддаг. Өглөө орой хооллох цэвэрлэх гэх мэтээр таван минутыг тvvнд зарцуулахад л хангалттай. Наран цэцгийн vрэнд маш дуртай ч, бага хэмжээгээр өгөхгvй бол, элэг нь муудаж vхэх аюул тулгардаг гэнэ. Тоть зуу хvртэл наслах боломжтой. Амьтны дэлгvvрийн vйлчлvvлэгчдийг хамгийн ихээр баясгадаг шувуу яахын аргагvй тоть аж. Зарим тоть яг л утас дуугарч байгаа мэт авиа гаргадаг бол, зарим нь гөлөг шиг хуцаж байх жишээтэй. Бvр цаашлаад зурагт их vзсэн тоть яг аянд нь тааруулан бvжиглэж дуулж байдаг байна. Мууранд итгэдэг итгэдэггvй хvн гэж байдаг Монголчууд сvvлийн тав, зургаан жилд муур их сонирхдог болжээ. Гэхдээ Монголд гадаадад байдаг жинхэнэ vvлдрийн муур цөөхөн байдаг байна. Хамгийн тvгээмэл орж ирдэг нь Сиям, Сибирийн муур гэнэ. Харин тус дэлгvvрийн худалдагчийн ажигласнаар бол мууранд итгэдэг, итгэдэггvй хvн гэж байдаг гэнэ. Учир нь, итгэдэг хvндээ эрхэлж тоглодог байхад, итгэдэггvй хvндээ сvv долоолгуулах гэсэн ч, очихгvй байх жишээтэй. Энэ дэлгvvрээр vйлчлvvлж, муур сонирхсон хvмvvсийн олонхи нь залуу хос байдаг. Учир нь, муур муу энергийг мэдрэх чадвартай бөгөөд шинэхэн хос өрөөндөө оруулаад тавихад хамгийн энерги сайтай газар нь очиж хэвтдэг байна. Тэр газар нь залуу хос ороо тавьснаар олон жил сайхан амьдарна хэмээн орчин vед билгэшээдэг болжээ. Бас хvний бие организмд нөлөөлөх сайн чанар хадгалагдаж байдаг аж. Учир нь даралт нь ихэссэн хvний даралтыг буулгах маягаар эмчилгээний журмаар тэжээх болжээ. Тэр бvv хэл ан амьтан дундаа хамгийн цэвэрхэн амьтан гэнэ шvv. Зарим муур эзэндээ их эрхэлдэг бол зарим нь, их хэгжvvн ааш авирч гаргадаг байна. Монгол банхар ямар ч нөхцөлд амьдрах чадвартай Монгол банхар сvvлийн таван жил цэвэршиж монголжиж байгаа гэнэ. Тvвдээс гаралтай гэдэг ч vнэн хэрэгтэй тийм биш аж . 1990 оноос монголчууд гадаад нохойг ихээхэн сонирхдог байсан бол, одооноос монгол банхарыг сонирхож, худалдан авдаг болжээ. Гадаадын жинхэнэ vvлдрийн нохойнуудыг ажлын зориулалтаар гаргаж авсан байхад, монгол банхарын хувьд жинхэнэ монгол төрхөө эртнээс хадгалж чадсан болохоор дэлхийн хэмжээнд дээгvvрт ордог байна. Vсний бvтэц, уур амьсгалын ямар ч нөхцөлд амьдарч чаддагаас гадна жилд нэг удаа ороо нь орж, гаргасан vр төл нь халуун, хvйтэн орчинд шууд дасдаг гэнэ. Мөн зарим жил өнжих тохиолдол ч байдаг аж. Хоолны хувьд ч гадаадын нохойнуудыг бодвол бага иддэг. Эзэндээ ээлтэй, хонь хариулна гээд тvvнд заяагдсан чадвар маш олон. Энэ байдлаас нь шалтгаалаад монголчууд нохой сонирхогч хэн ч болов тvvнийг ихээр тэжээх болжээ. Усан гахай vржихдээ их амархан Дэлхий дээр их тvгээмэл тэжээдэг амьтан бол усан гахай. Гарал vvсэл нь Латин Америкаас гаралтай ба анх хvнсэнд хэрэглэгддэг болсноосоо хойш гарч иржээ. Монголоор бол тарвага юм. Анх далайн гахай гэж нэрлэж эхэлсэн ч сvvлд усан гахай хэмээх нэр зvvжээ. Усан гахай бусад амьтныг бодвол vржихдээ их амархан юм. Бусад мэрэгч амьтан нvцгэн гардаг байхад усан гахайн vр төл vстэйгээ гардаг. Нэг зулзагалахдаа таваас зургааг гаргаж, 14 хоногтоо нэг удаа хээлтдэг юм байна. Усан гахайг сул тавьбал телевизорын бvх товчлуурыг мэрэх сахилгагvйтэх тохиолдол олон гаргадаг гэнэ шvv. Могой тэжээхэд арчилгаа бага шаарддаг Могойг сvvлийн vед гэрийн нөхцөлд тэжээх нь олшироод байгаа. Зарим хvн нь могойг шvтэх, дээдлэх хэлбэрээр сонгон тэжээдэг болсон гэнэ. Могойг тэжээхэд их амархан хэмээн тус дэлгvvрийн эзэн ярьж байлаа. Учир нь, бусад хэвлээр явагч амьтныг бодвол арчилгаа бага шаарддаг байна. Тvvнийг амьд махан хоолоор хооллоход хангалттай байдаг аж. Монгол оронд хvнийг vхэлд хvргэдэг хортой могой тун цөөхөн байдаг ч, хоргvй могойг гэртээ тэжээх нь хамгийн чухал юм. 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2017-04-04 -

Бичсэн: Зочин

zuger l ym

Шууд холбоос


Бичлэг: 10 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax