Muur sonirhorchdod zoriulav ...

2013-04-05 - Muujgai mini yu helne ve??


Хүмүүн бидэнд муур гайхамшигтай итгэдэг, эзэндээ чин сэтгэлээсээ хайртай, үнэнч байдаг амьтны нэг бол яах аргагүй муур. Хүмүүс ч гэсэн муурыг гэр орны тав тухтай тааламжтай байдлыг бүрдүүлэгч хэмээн хүлээн зөвшөөрдөг. Учир нь муур гэр орныг маань муу энергээс хамгаалахаас гадна эздийнхээ тээн ирсэн муу энергийг зайлуулж цэвэрлэж өгдөг. Бухимдал стресс болсоор гэртээ орж ирвэл муураа өвөр дээрээ аваад илж эрхлүүлэхэд л сэтгэл тайвширдаг.  Муурыг илээд суухад даралт тогтворжино, толгойны өвдөхөө болино. Гадаадын зарим эмнэлгүүдэд олон тооны муур “ажилладаг”.

Өөр өөр үүлдрийн муурнууд хүний организмд өөр өөрөөр нөлөөлдөг. Жишээ нь, ангор, перс, сибирийн, ойн зэрэг урт үстэй муурнууд сэтгэл мэдрэлийн өвчнүүдийг сайн эмчилдэг учраас эздээ нойргүйдэл, бухимдал, депресс зэргээс авардаг. Перс муур бас үе мөчнийМуур минь юу хэлнэ вэ? өвдөлтийг дардаг увидастай учраас остеохондрозтой хүмүүст ач тусаа өгнө.

Богино үстэй, жишээ нь сиам муур бол хоол боловсруулах болон шээс бэлгийн замын эрхтнүүдийн (ходоод, гэдэс, элэг, бөөр, сав, өндгөвч ) өвчлөлийг эдгээж дөнгөнө. Харин британи, шотландын урт чихт, орос хөх зэрэг үүлдрийн муурнууд жинхэнэ зүрхний эмч нар: эзнийхээ зүрхний өвдөлтийг болиулдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энгийн, “тайж гаралгүй” муурны эмчилгээний увидас нь сурвалжит эрхмүүдийнхээс илүү байдаг гэнэ.

Хамгийн сонирхолтой нь, хэдийгээр муур гэрийн амьтан болоод хэдэн мянган жилийн нүүрийг үзэж байгаа боловч хүн түүний өөрийн гэсэн ихэмсэг, эрх дураараа занг нь өөрчилж чадаагүй билээ. Яг л балар эртний зан нь хэвээр: өвөр дээр эрхлэн хүржигнэх наалинхай ааштай амьтан байснаа гэрийн босгыг алхангуутаа л зэрлэг араатан болж хувиран хулгана шувуу ангуучлан мярайна, хөрш мууртай ч зодолдоно.

Муур бол хүмүүс бидэн шиг л янз бүрийн ааш араншинтай байдаг. Зарим нь өөртэй итгэлтэй, эрч хүчтэй, харин зарим нь аймхай хулчгар, шийдэмгий бус зантай. Шударга, хийсэн хэргээсээ айдаггүй нэгэн байхад хүний нүднээс далдуур хулгайгаар хэрэг тарьчихаад сүүлээ хавчин зугтдаг нөгөө нь ч байх гэх мэт.

Муур бас амьд барометр болдог. Түүний байж байгаа байдлаар нь тухайн айлын уур амьсгалыг ойлгох боломжтой. Муур нь ихэмсэг чөлөөтэй байдаг айлын эзэд мөн л тийм зантай байх нь элбэг.

Ер нь муур тэжээхэд хэцүү зүйл байдаггүй: хүнд садаа болохгүй чимээгүйхэн явна, энд тэнд дулаан газар ороод унтчихна, өөрийнхөө “ОО” дээр очоод бие засчихна, цэвэрч нямбай тул хагас жилдээ ганц удаа усанд оруулахад л хангалттай. Гиюүрсэн үедээ мууртайгаа тоглоод сэтгэлээ засчихна, өвдсөн үедээ хажуудаа аваад илээд хэвтчихнэ, эсвэл өвчтэй газраа муураа тавиад илнэ, муур чинь өөрөө тохиромжтой хэлбэлзлийг “үйлдвэрлэх” замаар таныг эмчилнэ. Муур хүржигнэн дуугарахад бид ойлгодог: их сэтгэл хангалуун, сайхан зантай байгаа юм байна. Хүний хэл ярианы адил муурны хүржигнэл нь олон эмоцийг илэрхийлдэг. Энэ чичиргээн нь хүнд гайхамшигтай байдлаар үйлчилдэг юм. Мөн хүн муур хоёр ижил төстэй феромон ялгаруулдагт их учир байдгаас л бүхий л улс оронд муур гэрийн хайртай амьтан нь, гэр бүлийн нэгэн гишүүн нь болоод байдаг биз.

Харин та муурныхаа хэлийг ойлгодог уу?

Хэрэв муур чихээ хүчрэлгүйгээр соотоолгоод дүрлийтэл, гэхдээ тайвнаар харж байгаа бол – би чамд итгэж байна, хоёулаа найзлая.

Нүд нь дугуй байснаа зууван болоод ирсэн, чих нь хоёр тийм хэвтээд ирвэл – чамд итгэхгүй болгоомжилж байна.

Сүүлээ өргөөд хөлөнд чинь шөргөөвөл – намайг анхаараач дээ, намайг илж эрхлүүлэхгүй юм уу?

Сүүлээ өндөр өргөөд чичиргэж байвал – чи надад үнэхээрийн таалагдаж байна.

Толгойгоо наалдуулан шөргөөвөл – би чамд хайртай.

Надтай жаахан тоглохгүй юмуу даа?

Таныг хөлөөрөө аажуухан самардан анхаарлыг чинь татна.

Энэ одоо яах гээд байна аа?

Магадгүй танайд ирсэн зочин түүнд таалагдахгүй хөдөлгөөн хийж дээ?

Энэ чинь одоо юу гээч вэ?

Би чамд маш их итгэж байна шүү!

Хамгийн эмзэг хэсэг болох гэдсээ хүнд харуулан сууна гэдэг нь “би чамд маш их итгэж байгаа шүү, чиний төлөө бүхнийг хийхэд би бэлэн, намайг яавал яа” гэж байгаа юм. Түүний урмыг бүү хугалаарай, өхөөрдөн эрхлүүлээрэй.

Би ч гэсэн ингэе л дээ?

Мяу хэмээн царайнд нь асуулт илэрнэ. Болж байгаа үйлдэлд оролцохыг маш их хүсч байна.

Чи хорвоогийн хамгийн сайн эзэн, би чамд үхтлээ хайртай.

Би буруугүй ээ!

Ямар ч гэмгүй царай гаргах гээд байж байгааг нь харж байна уу? Хэрэв энэ хөөрхөн амьтан буруу юм хийгээгүй байсан бол чихээ ингэж хүчрүүлэхгүй. Тэгэхээр өөрийнхөө буруутайг ойлгож байгаа байх нь. Эзэн маань одоо хийсэн хэргийг минь харчих байх даа гэж айж байна.

Би энэ гэрийн эзэн

“Энд байгаа бүх зүйл миний мэдлийнх, энэ гэрт болж байгаа бүх зүйл миний хяналтанд байгаа” – энэ муур ингэж л хэлж байна. Нэг хөлөө цээжин доороо эвхээд, нөгөө хөлөө ихэмсэгээр сунгаад тавьчихаж. Чих, харц – бүгд тайван, эрх танхил байдлыг илтгэнэ.

Амьдрал сайхан байна аа

Тэр чигээрээ дотоод ертөнцдөө орчихсон, хамаг бие нь тавиран амарч байна. Сайхан хооллочихоод юу ч бодож санаа зоволгүй талимааран хэвтэнэ.

Над руу ойртохгүй байсан чинь дээр шүү!

“Өө чи ингэж байгаа бол би хариулж чадна шүү” гэж байна. Атаклахад ганц алхам л үлдэж байна. Уурыг нь хүргэхээ даруйхан болихгүй бол балрана шүү.

 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 17 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax